Цагдаагийн байгууллагаас цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулсан Архангай аймгийн Эрдэнэмандал сумын харьяат “Э” нарын бүлэг этгээд “Зиндаа” нэртэй мөрийтэй тоглоом зохион байгуулсан үйлдлийг илрүүлсэн. Тэдний гэмт хэргийн замаар олсон байж болзошгүй орон сууц, тээврийн хэрэгсэл, бэлэн мөнгө, тоглогч нарын аккаунт нэр, дансны дугаар, тэмдэглэл, гар утас зэргийг түр хураан авч мөрдөн шалгаж байгаа тухай мэдээлж байв.
Тэгвэл “Э”, “Ч” нарт Цахим орчинд “Зиндаа” нэртэй цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан хэргээр 30 хоногийн хугацаатай цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.
АДМИН








Нийгэм




