Dark Light
Нийгэм | 2023-11-08

Малын төвлөрсөн арилжаа зохион байгуулагдлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хөдөө аж ахуйн бирж, Малын удмын сангийн үндэсний төв, Увс аймгийн Хүнс Хөдөө Аж Ахуйн газар хамтран Увс аймаг дах Цөм сүргийн нэгжийн малаас ялган төвлөрүүлсэн хэрэгцээний 287 хонь, 41 ямаа, 107 хурга нийт 435 толгой малыг нэгдсэн зохион байгуулалттайгаар биржээр дамжуулан амьд малын форвaрд гэрээний арилжааг анх удаа зохион байгууллаа.  

Хөдөө аж ахуйн биржээс зохион байгуулсан форвард гэрээний арилжаанд "Увс Мах Маркет" ХХК, "Гранд Мийт" ХХК, Иргэн Ц.Нацагдорж нар оролцож үнэ хаялцан 287 хонь, 41 ямааны багцыг "Гранд мийт" ХХК, 107 хурганы багцыг Ц.Нацагдорж нар дуудлага худалдаанд ялалт байгуулснаар Малын удмын сангийн үндэсний төвтэй форвард гэрээ тус тус байгуулав.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19