Dark Light
Нийгэм | 2023-11-08

“Монголын сайхан бичигтэн” олон улсын уралдаан болно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Монголын сайхан бичигтэн-2023” олон улсын уралдаан 27 дахь жилдээ зохион байгуулагдана.  

Уралдааны зорилго: 

Монгол орныхоо болон дэлхийн өнцөг булан бүрээс шилдэг сайхан монгол бичигтнүүдийг тодруулж нийтэд алдаршуулах, тэдний бичлэгийн дадал туршлага, авьяас чадварыг олонд таниулан сурталчлах, монгол бичгээ өөрийн улс болон олон улсын хэмжээнд түгээн дэлгэрүүлэх нь энэхүү уралдааны зорилго юм. 

Уралдаанд оролцогчийн ангилал:

1. 1-11 дүгээр ангийн сурагчид: а) 1-7 дугаар анги б) 8-11 дүгээр анги

2. Монгол хэл, бичгийн мэргэжлийн багш

3. Насанд хүрэгчид (Үүнд оюутан болон төрөл бүрийн мэргэжлийн хүмүүс, ахмад настан, монгол бичиг сонирхогч иргэд)

4. Энэ хичээлийн жилд 12 дугаар анги төгсөх сурагчид

5. Уран бичлэгийн ангилал

6. Бичвэрийн бус бүтээл

7. “Сайхан бичигтэн анги”

8. Монгол туургатны болон бусад гадаад улсын иргэд, монгол бичигтнүүд

Уралдааны хугацаа:

12 дугаар ангийн сурагчид бичлэг бүтээлээ 2023 оны 12 дугаар сарын 01-ний дотор, бусад ангиллынхан мөн сарын 15-ны дотор МОНЦАМЭ агентлаг “Хүмүүн бичиг” сонины “Монголын сайхан бичигтэн-2023 олон улсын уралдаанд” гэсэн хаягаар ирүүлнэ.

May be an illustration of text

May be an illustration of text

May be an illustration of text

 

May be an image of text

May be an image of text


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19