Dark Light
Нийгэм | 2023-11-08

Гар утсаа оролдох нь жолоочийн самбаачлах хугацааг 46% хүртэл бууруулдаг

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.Д-д “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний үед гар утас болон түүнтэй ижил төстэй төхөөрөмж, хэрэгслийг гарын оролцоотойгоор ашиглахыг жолоочид хориглоно” гэж заасан байдаг.

Замын хөдөлгөөнд оролцох үедээ гар утсаар ярих, оролдох зэрэг нь жолоочийн анхаарлыг бууруулж, аюулгүй жолоодлого хийх, аливаа аюул саадыг урьдчилан харах боломжийг 80 хувь хүртэл бууруулж, шаардлагатай үед тээврийн хэрэгслийг зогсоох үед шаардагддаг жолоочийн самбаачлах хугацааг 46 хувь хүртэл бууруулдаг байна. 

Иймд зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад жолооч таны зөв дадал, энгийн соёл маш чухал үүрэг гүйцэтгэнэ. Та жолоо барих үедээ гар утас болон түүнтэй ижил төстэй зүйлийг гарын оролцоотойгоор ашиглахгүй байхыг зөвлөж байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19