Dark Light
Нийгэм | 2023-11-08

Монголын үндэсний павильон JD.COM сайтад албан ёсоор нээгдлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цахим худалдааны сүлжээ дэлгүүр болох "JD.com" нь Хятадын хамгийн алдартай, нөлөө бүхий цахим худалдааны платформ бөгөөд Хятад даяар зургаан логистикийн төв, 360 гаруй суурин түгээх станцтай. JD Worldwide-ийн Үндэсний павильон төслийг 2015 оноос эхлэн хэрэгжүүлж, олон орнууд өөрсдийн үндэсний павильоноо нээсээр байна.

Монголын үндэсний павильон (JD.com Mongolia National Pavilion)- ыг тус цахим худалдааны платформд албан ёсоор нээх ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо.  Нээлтийн үеэр талууд цаашид  хамтран ажиллахаар 

Павильоны үйл ажиллагаа хариуцагч Шанхай Шинэ Трейдинг ХХК-ийн захирал Б.Золцэнгэл Жиндун группийн Үндэсний павильоны захирал Ма Инцай Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ЖДҮГ-ын Зээл, төслийн хэлтсийн дарга Н.Энхтөр МҮХАҮТ-ын Үзэсгэлэн яармагийн газрын дарга Ч.Баттулга нар гарын үсэг зурлаа. 

Арга хэмжээнд Монгол Улсын Гадаад харилцааны Сайд Б.Батцэцэг, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны Элчин зөвлөх Л.Мөнхтүшиг, Монгол Улсаас БНХАУ Шанхай хотод суугаа Ерөнхий консул Д.Болд, Жиндун группийн Дэд ерөнхийлөгч Е Вэй, Дэд ерөнхийлөгч Ли Лө нарын зочид оролцсон юм.  

JD.COM нь улс орнуудын үндэсний павильоныг нээж, цаашид "цахим" дэлхийн яармагийг зохион байгуулахаар төлөвлөж буй бөгөөд үйлчлүүлэгчид хүссэн зүйлээ хаанаас ч, хэдийд ч худалдаж авах боломжийг олгохоос гадна Үндэсний павильон хөтөлбөр нь ялангуяа COVID-19-ийн үед гадаадын үйлдвэрлэгчдийг Хятадын зах зээлд нэвтрэхэд маш их тусалсан байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19