Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт холбогдуулан Н.Мөнхбат, Б.Шинэбаатар, Ч.Отгочулуу нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 2020/ДШМ/921 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 239 дугаар шүүгчийн захирамж, Улсын Дээд шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 107 дугаар шүүхийн тогтоолтой эрүүгийн 201701000089 дугаартай хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, 2023 оны 11 дүгээр сарын 01-07-ны өдөр шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцлээ.
Тус шүүх шүүгдэгч Н.Мөнхбат, Б.Шинэбаатар, Ч.Отгочулуу нарыг нийтийн албан тушаалтнаар ажиллаж байх хугацаандаа эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж улсад их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцож шүүгдэгч Н.Мөнхбатыг нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Шинэбаатар, Ч.Отгочулуу нарыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус оногдуулж шийдвэрлэлээ.
Тоймыг бичсэн: Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг
АДМИН








Нийгэм




