Dark Light
Нийгэм | 2023-11-09

Эрдэнэсант сумын ЭМТ-д шуурхай албаны автомашиныг хүлээлгэн өглөө

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын даргын шийдвэрийн дагуу Төв аймгийн Эрдэнэсант сумын эрүүл мэндийн төвд “УАЗ Фургон” шуурхай албаны автомашиныг шийдвэрлэснийг өнөөдөр УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү хүлээлгэн өглөө.

Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан тус суманд ажиллаж байгаа ажлын хэсгийн бүрэлдэхүүн иргэдийг нүүлгэх шилжүүлэх, зам гаргах ажлыг хоёрдох өдрөө зохион байгуулж байна.

Сумын хэмжээнд нийт 26 дуудлага бүртгэгдсэнээс зам гаргуулах 13, гэртээ хүргүүлэх, дулаан хувцас, хоол хүнс, түлээ хүргүүлэх 6, машин саатсан 3, намаржаанаасаа өвөлжөө рүү нүүх 3 дуудлага ирсэн бөгөөд дуудлагын дагуу алба хаагчид үүрэг гүйцэтгэж байгаа юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19