Dark Light
Нийгэм | 2023-11-09

Эх орны охид, хөвгүүд ажиллагааны газар орныг зорилоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Энхийг сахиулахаар цэргийн хөвгүүд, охид ажиллагааны газар орныг зорилоо. Энхийг сахиулагчдын ар гэрийнхэнд Батлан хамгаалахын сайд нэг зүйлийг онцгойлон захисан нь "Манай дайчид хүлээсэн үүргээ алдаа мадаггүй, хамгийн өндөр түвшинд гүйцэтгэдэг эрэмгий чанартай залуус. Үүнийг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрсөн. Харин энхийг сахиулагчдын ар гэрийн төлөөлөл та бүхэн хүү, хань, аав ээж, ах дүүсийнхээ сэтгэл санааг үргэлж өргөж, дэмжиж, урмын үг хайрлаж байх ёстой юм шүү гэдгийг салбарын сайдын хувьд хэлмээр байна. Ар гэр нь амгалан тайван байвал дэлхийн халуун цэгт үүрэг гүйцэтгэж байгаа цэрэг хүний хувьд хамгийн сайхан зүйл юм" гэлээ.

                                                  Гэрэл зургийг О.Мөнхбат


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19