Dark Light
Нийгэм | 2023-11-09

Азийн Пара наадамд амжилт үзүүлсэн тамирчдад хүндэтгэл үзүүллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын сайд, ОНБТСҮХ- ны дарга Б. Бат-Эрдэнэ, БТСУХ-ны дарга О.Баттулга нар БНХАУ-ын Ханжоу хотноо болсон IV дэх удаагийн Азийн Пара наадамд өндөр амжилт үзүүлсэн Монголын баг тамирчдадаа хүндэтгэл үзүүллээ. Азийн зуны спортын пара наадам аравдугаар сарын 22-28-ны өдрүүдэд болж 44 орны баг тамирчид спортын 22 төрөлд 604 багц медалийн төлөө өрсөлдсөн. Харин Монголын баг тамирчид спортын 14 төрөл (жюүдо, таеквондо, шатар, туялзуур сэлэм, хөнгөн атлетик, ширээний теннис, усанд сэлэлт, бочи, го-даам, буудлага, байт харваа, пауэрлифтинг, волейбол, бадминтон)-д 68 тамирчин өрсөлдөж хоёр алт, гурван мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн амжилттайгаар тус тэмцээнийг өндөрлүүлсэн юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19