Dark Light
Нийгэм | 2023-11-11

Нум: Сэтгэл тайвширч, эрч хүчээр дүүрэх болно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хонь: Танд зарим зүйлийг сайнаар өөрчлөх боломж байна. Энэ боломжоо хэрхэн ашиглахыг та л шийдэх болно. Өөртөө болон түншүүддээ үнэнч байж, ганцаараа шийдвэр гаргах хэрэггүй. Хэн нэгэн таны төлөө юу хийж чадах вэ гэдэг нь бус харин та бусдад хир итгэж чадах вэ гэдэг ч чухал шүү. Гэхдээ бас хэн нэгэн нууц явуулга явуулж байж мэдэх тул нууцаа хүн бүрд итгэж хэлэхгүйгээр анхааралтай бай. Бизнесийн үйл ажиллагааг ялангуяа шаардлагатай нууцлалын дагуу явуул. 

Үхэр: Бага зэрэг ч болов адал явдалтай амралт төлөвлөх хэрэгтэй. Үүнд хэрэгтэй зүйлийг сайн төлөвлө. Од эрхэс ивээх тул сонирхолтой зүйлээр оролдоод үзээрэй. Ахуй амьдралд өөрчлөлт шинэчлэл хийх хэрэгцээ их гарна. Энэ үед орлогоо сайн байлгах арга хэмжээ авах хэрэгтэй. Хэрэгцээ шаардлага гарвал сайн найз нөхдөөсөө нэрэлхэлгүй тусламж аваарай.

Хамтатгах: Өнөөдөр аль болох тэвчээртэй байгаарай. Түрэмгий ааш зан гаргах магадлал өндөр байна. Уур бухимдалдаа автагдан бусдад муу муухай үг хэлбэл хожим харамсах болно. Тухайн нөхцөл байдалд тайван, тэнцвэртэй хандсанаар зөв үйлдэл хийж чадвартай болно. Зохион байгуулах чадвар олон асуудлыг шийдэхэд туслах бололтой. Гэхдээ бусдад таалагдах гэж оролдох биш, өөрийнхөө үзэл бодлыг дагаарай. Өвөрмөц санаачилга гарган, бусдыг гайхшируулах боломжтой.

Мэлхий: Өнөөдөр хувийн харилцаа дарамттай байх хандлагатай. Өөрийн шаардлагатай гэж үзсэн үйлдлийг хий. Гэхдээ ирээдүйн амьдралд тань хор уршиггүй байх ёстой. Хуурмаг хандлага их байх тул буруу мэдээллээс болж үл ойлголцол үүсэх магадлалтай. Бүх зүйлийг ойлгомжтой, тодорхой байлга.

Арслан: Амьдралын сөрөг нөлөө идэвхэжнэ. Ямар нэгэн арга хэмжээ авахын өмнө гарах өөрчлөлтүүдийг тооцоолох ёстой. Ялангуяа чухал ажил хийдэг хүмүүс онцгой анхааралтай байх хэрэгтэй. Хэцүү саадтай учирсны улмаас ажил хэрэг зогсох магадлалтай. Сэтгэл санаа тогтворгүй болно. Эрүүл мэнддээ анхаар.

Охин: Харилцан ойлголцоход сайн өдөр. Чөлөөт цагаа зөв зарцуулж амьдралаа тэнцвэртэй болго. Сайн төлөвлөсний үр дүнд илүү бүтээмжтэй байна. Ур чадвартай гэдэгтэй итгэлгүй байж болох ч өөрийгөө илүү бүтээлчээр олон нийтэд харуулах үе. Багахан хүрээлэлд ч болов өөрийгөө хүмүүст ил тод илэрхийлэх үе.  

Жинлүүр: Санхүүгийн асуудал сайнаа шийдэгдэх нөхцөл бий болсон ч мөнгөний хэрэгцээ таныг зовоох бололтой. Хэрэв та үүсээд байгаа байдлаас гарахыг үнэхээр хүсэж байгаа бол зардлаа багасгах, мөнгөө хэмнэх аргыг заавал олох хэрэгтэй.  Бусадтай эд хөрөнгийн асуудлаар яриа хэлэлцээр хийх бол хатуу байх шаардлагатай. Зөв алхам хийхгүй бол саад бэрхшээлүүд ар араасаа цуврах болно.

Хилэнц: Өнөөдөр эрч хүчтэй байх бөгөөд чухал үүрэг хариуцлага ирэх болно. Хэрэв хийж дуусгах ажил байгаа бол барьж авахад бэлэн бай. Харин хэн нэгэн илүү эрх мэдэлтэй хүнтэй харилцах нь хүнд байна. Өнөөдөр та бусдад албан шаардлага өгөх хүн нь биш байх болно. Өдөр тутмын хувийн амьдралын үүрэг хариуцлага өсөн нэмэгдсээр байна. Тиймээс та ажлаа дэс дараалалтайгаар шийдэх хэрэгтэй болно. Бусдын тавьж буй шаардлагатай үг зөрөлдөх гэсний хэрэггүй.

Нум: Од эрхсийн нөлөөгөөр таны сэтгэл тайвширч, ахиад л эрч хүчээр дүүрэх болно. Энэ нь таны уран бүтээлийн ажил хийхэд эергээр нөлөөлнө. Урлагийн нарийн мэдрэмж сэргэх болно. Таны авьяас чадвараа илэрхийлэх байдал нэмэгдэнэ. Хайр дурлал таны амьдралд халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэх болно. Та хайртай хүнийхээ төлөө ямар нэгэн сайхан зүйлийг хий. Хайр дурлалын сайхан харилцаа амьдрал сайн нөлөө үзүүлэх болно.

Матар: Ганцаар байж өөрийн хийхийг хүсэж байсан зүйлсээ хийхэд тааламжтай өдөр. Өөрийн дуртай зүйлээ хийснээр маш их таашаалыг авч чадна. Зарим хүмүүс ашигтай арилжаа наймаа хийх магадлалтай. Энэ үед уран бүтээлч чадвар өндөр байна. Чухал ач холбогдолтой арга хэмжээнд оролцох бол хувийн бэлтгэлээ сайтар хангаарай.

Хумх: Ихэнх үйл явдал урсгалаараа явж өнгөрнө. Зарим үед үүнийг хурдасгах оролдлого хийх нь таагүй асуудал үүсгэнэ. Аливаа үйл явдлын сайхан талыг баяр хөөртэйгөөр хүлээн ав. Сайн дурын үйл ажиллагаанд оролц. Хайр дурлалын асуудал хүчтэй байна. Харилцаагаа илүү дотно болгох боломжийг бүү алд. Ухаалаг хандлагаас нандин мэдрэмж үүснэ.

Загас: Энэ өдөр танд эрх чөлөөтэй байх хүсэл төрнө. Амьдралын идэвх зүтгэл нэмэгдэнэ. Эерэг энерги, эрч хүчээ дэмий зүйлд үрэх хэрэггүй. Судалгаа сайн хийгээгүй бол зарим төлөвлөгөөгөө түр хойшлуул. Мэргэжлийн салбарт ашигтай өөрчлөлт тохиолдоно. Ажил амралтаа зөв харьцаатай зохицуулж чадсан хүмүүс тал бүрийн амжилт гаргана.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19