Аргын тооллын: 2023-11-12,
Намрын адаг хар нохой сар. Билгийн тооллын 29, хөх нохой өдөр, салхины эх-14 одтой, мод суудалтай, 6 цагаан мэнгэтэй, хүчин төгсөхийн барилдлагатай өдөр. Лусын буулттай өдөр.
Наран ургах шингэх: 07:52-17:19
Үс засуулбал: Үс бүү засуул сүлд тэнэж одох тул муу цээрлэвэл зохилтой
Барилдлага: Хүчин төгсөхийн барилдлагатай өдөр. Лусын буулттай өдөр
Өдрийн сайн цаг: Луу (07:40-09:40), могой (09:40-11:40), бич (15:40-17:40), тахиа (17:40-19:40), гахай (21:40-23:40), бар (03:40-05:40) болой.
Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
Морь, бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин луу жилтнээ сөрөг муу.
Хүний сүлд толгой, өвдөг, шилбэнд, гэрийн сүлд хаалганд орших болой.
Луу жилтний сүлд гараг.
Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин бузрыг дарж, дайсагнах үйл, мод таслах, тангараг тавих, бэрийн үйл, нүүдэл хийх, өвчтөнд очих, ашиг тустай үйл, хэрүүл хийх, цэрэгт мордох, мал гаргах, нохой тэжээх, үс засуулах, хурим хийх, морь уралдаж эхлэх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах, эд, мал худалдах, малын үс, ноос хяргах, үхэгсдийн үйл, арилжаа хийх, хүн, малыг самнах, ханаж, төөнөх, шинэ гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, буян хишгийн даллага авах, замд гарах, мал хөнгөлөхөд муу.
АДМИН








Нийгэм




