Dark Light
Нийгэм | 2023-11-12

Зээлдэгч, зээлдүүлэгч хоёр нэгэн хөнжилд

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

АН-ын 15 дэд даргын нэг Ч.Отгочулуу Хөгжлийн банкны хэргээр 2 жил хоригдох ял авлаа. Олон даргатайн хэрэг юу билээ, нэг нь хэрэгт орсон ч  цаана нь  14 орлогч, 1 тэргүүн орлогч, нэг яг дарга багтаж ядаад багшралдаж шавалдаад үлдэж байна. 

Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбат, ТУЗ-ийн дарга асан Б.Шинэбаатар, ТУЗ-ийн гишүүн Ч.Отгочулуу нар 14 давхар бүтэн байшингийн үнээр 2 давхрыг нь таслан худалдан авсан хэрэгтээ гэм зэм хүлээлээ. Худалдаа хөгжлийн банкны 14 давхар бүтэн барилгынх нь үнэ өртөг 27,5 тэрбум төгрөг. Харин бүтэн барилгын үнэ өртгөөр, 27,5 тэрбум төгрөгөөр Хөгжлийн банканд 2 давхрыг нь худалдан авсан юм. Худалдаа хөгжлийн банкны дээвэр дор Хөгжлийн банк өндөр үнэ төлж орсон үр дагавар үүгээр дуусаагүй, харин эхэлсэн юм. Зээлдүүлэгч Хөгжлийн банк нь зээлдэгч Худалдаа хөгжлийн банктайгаа нэгэн дээвэр дор холилдоод, нэгэн хөнжилд хутгалдаад, хувь, хувьсгал нь ялгагдахаа байгаад, харуул хамгаалалт, шат лифт, цайны газар, жорлон нойлоо хүртэл дундаа хэрэглэж, хамтдаа бие засдаг болцгоогоод өрөнд орж, өтөнд баригдсан. ХХБ-ны эзэн “сахал” Д.Эрдэнэбилэгийн цүнхний компаниуд Хөтөлийн цемент шохой, Дарханы төмөрлөгийн үйлдвэрүүдийг концесс нэрээр үнэгүй авсан. Үйлдвэрүүдийн өмч хөрөнгийг нь барьцаалж, нэрээр нь авсан зээл цүнхний компаниудынх нь дансанд орж, өнөөдөр ч Хөгжлийн банканд 393 тэрбум төгрөгийн өртэй байна. “Хөтөл”-ийн нэрээр 11 жилийн өмнө 61 сая доллар зээлж авсан, өнөөдөр хүү, торгуультайгаа 114,1 сая доллар буюу 393 тэрбум төгрөгийн өртэй байна. ХХБ-ны эзэн Д.Эрдэнэбилэг өнгөрсөн цагаан сараар гялс биеэ үзүүлчхээд ирье гэж хэлээд Сингапур яваад тэндээ мөнхөрсөн. Шүүхийн ерөнхий зөвлөл Д.Эрдэнэбилэгийг тавьж явуулсан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Болдбаатарт ёс зүйн хариуцлага тооцохгүй гэж шийдвэрлэжээ. 7,1 их наяд төгрөгийн хохиролтой нь харьцуулахад 0,1 хувьд нь ч хүрэхгүй барьцаа аваад тавьж явуулсан нь ёс зүйгүй явдал  биш гэж үзсэн байна.   


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19