Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг:
Улаанбаатар хотын хувьд 2023 онд нийт тээврийн хэрэгслийг цахимжуулах ажлыг дуусгах төлөвлөгөөтэй байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 38 мянган тээврийн хэрэгсэл, Улаанбаатар хотод 28.700 тээврийн хэрэгслийг төрийн байгууллагуудын үйлчилгээ үзүүлдэг тээврийн хэрэгслийг цахимжуулах ажил явагдаж байна. Цахимжуулах ажил өөрөөр хэлбэл замын хөдөлгөөний оролцогч этгээд, хувь хүмүүс, аж ахуй нэгжүүд, зам тээврийн үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллагуудын уялдаа холбоог хангах, зохицуулалт хийх, бүртгэлт тооцоо эдгээртэй холбоотой цахим төлбөрийн системийг бий болгох цаг хугацаа, хөрөнгө, зардал хэмнэх үндсэн зорилготой. Одоогийн байдлаар бидний авсан мэдээллээр Улаанбаатар хотод 28 байршилд байх ёстойгоос 18 байршилд цахим гэрчилгээг нааж байна. Энэ тоог нэмэгдүүлэх талаар Зам тээврийн хөгжлийн яам болон замын удирдлагын төвүүдтэй хамтран ажиллаад явж байна. Автотээврийн үндэсний төв өнөөдрийн байдлаар хуулийн хүрээнд тээврийн хэрэгслийн бүртгэл, шилжилт хөдөлгөөн, систем хөгжүүлэлт, дата аналитик хийх ажлыг хийгээд явж байна.
АДМИН








Нийгэм




