Dark Light
Нийгэм | 2023-12-06

ZANGIA TV байгуулагдлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Зангиа портал ХХК-ийн “Зангиа TV” шинэ төсөл 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн олон төрлийн танин мэдэхүйн контентоор дамжуулан олон нийтэд бодитой эх сурвалж бүхий танин мэдэхүйн мэдлэг олгох, ойлголтыг нэмэгдүүлэх, мэдлэгийг тэлэх зорилгоор байгуулагдаж байна. 

“Зангиа TV”-ийн бэлтгэн хүргэх контентууд нь өдөр бүр Youtube суваг болон TenGer TV-ээр та бүхэнд хүрэх ба танин мэдэхүйн сонирхолтой нэвтрүүлэг үзээд, хоорондоо халуун дулаан уур амьсгал бүрдүүлэх тэр цаг гэр бүлийн тань цаг байгаасай гэж тэд чин сэтгэлээсээ хүсэж байна. 

Үүсгэн байгуулагч Г.Занданхүү нь өөрийн мэдлэг, туршлага дээрээ үндэслэн 

- “Монголын түүх”

- “Хорвоогийн элдэв сонин”

- “Амьтдын ертөнц”

- “Археологийн нууцаас”

- “Ертөнц хэрхэн ажилладаг вэ?”

- “Философи ба хүн төрөлхтний түүх”

- “Киноны цаана”

- “Бидний араншин” зэрэг сэдвүүдийн дагуу бусад хөтлөгчдийн хамтаар контентуудыг бүтээх юм.  

"Бид хүүхэд залууст эх орноо хайрлах, эх орноороо бахархах бахархлыг танин мэдэхүйн сонирхолтой контентуудаар дамжуулан төрүүлэхээр ажиллаж байна" 

Дэлгэрэнгүй мэдээллийг 9090 0525 дугаарын утас, enushnebula@gmail.com мэйл хаяг, Zangia TV фейсбүүк хуудсаас авах боломжтой. 

Мөн Zangia TV – Үзэгч, сонсогчдын группдээ нэгдээрэй. 

Youtube хаяг: https://www.youtube.com/@ZangiaTV

Facebook хаяг:  https://www.facebook.com/ZangiaTV

Zangia.mn нь Монголын ажлын байрны үндсэн платформ ба Zangia TV-г нээснээрээ соён гэгээрүүлэх, мэдлэг боловсрол үнэгүй түгээх ажлаа зогсолтгүй үргэлжлүүлж байгаа болно. 

Zangia.mn-ий харьяа Zangia Academy нь Монголын хамгийн үнэгүй сургалтын платформ бол Zangia Audio нь 350 гаруй үнэгүй ном багтаасан Монголын хамгийн том аудио номын сан юм. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19