Dark Light
Нийгэм | 2023-12-06

Г.Оюунжаргал: Ховд аймгийн нутгаар дулаарч Фион салхи ажиглагдсан

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол орны нийт нутгийн 70 орчим хувьд зудын өндөр эрсдэлтэй байгааг Цаг уур, орчны шинжилгээнээс газраас мэдээлэв. Харин 25 хувь нь дунд, таван хувь нь бага эрсдэлтэй байна. Төв болон зүүн аймгийн ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр 36 см хүртэлх зузаан цасан бүрхүүл тогтжээ. Үүнээс хамгийн их нь Увс аймгийн Малчин суманд 36, Завхан аймгийн Баянтэс, Тэс, Увс аймгийн Давст, Хяргас, Баруунтуруун суманд 27-31 см, Увс аймгийн Улаангом, Зүүнговь, Сагил, Төв аймгийн Эрдэнэсант, Өндөрширээт суманд 24-26 см цасан бүрхүүл тогтсон байна.

Тус газрын дарга Г.Оюунжаргал: 

“Арваннэгдүгээр сарын 16-19-нд ихэнх нутгаар дулаарч цасан бүрхүүлийн өнгөн хэсэг хайлж мөсөн бүрхүүл үүссэн нь малын бэлчээрлэлтийг улам хүндрүүлэх нөхцөл болж байна. Арваннэг болон арванхоёрдугаар сар гарснаар цаг агаарын муудалт буюу аюулт, гамшигт үзэгдэл болсон. Арваннэгдүгээр сар гарсаар манай орны хэмжээнд гурван удаа цаг агаар муудсан. Хамгийн сүүлд гэхэд энэ сарын 3-4-нд шилжих шөнө агаарын температур өмнөх шөнөөс, ялангуяа Ховд аймгийн нутгаар дулаарч, дулааны гаралтай Фион салхи ажиглагдаж, салхины дундаж хурд 24-38 сек метр хүрч, цаг агаарын гамшигт үзэгдэл болсон. Одоогоор хохирлын хэмжээ хараахан ирж амжаагүй байна” хэмээн гэв.

Өнөөдөр ихэнх нутгаар агаарын температур сулрах бөгөөд говийн аймгууд нэмэх хэмд орох төлөвтэй байгаа аж. 

Энэ сарын 8-наас ихэнх нутгаар хүйтний эрч чангарах бөгөөд зарим газарт 37 хэм хүрч хүйтрэх ажээ. Ихэнх нутгаар өдөртөө 20 хэм хүртэлх хүйтэн байхыг анхаарууллаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19