Dark Light
Нийгэм | 2023-12-06

Хэнтий аймагт цасан шуурганаар төөрсөн хоёр иргэнийг эрэн хайж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд цасан шуурганаар төөрсөн хоёр иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа талаар Онцгой байдлын байгууллагаас мэдээллээ. Тодруулбал, Хэнтий аймгийн Өндөрхаан сумаас Бор-Өндөр сумын чиглэлд өчигдрийн 15:00-16:00 цагийн орчимд суудлын автомашинтай зорчиж явсан хоёр иргэн сураггүй болжээ. Үүнтэй холбоотойгоор Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид эрэн хайх ажиллагааг 01:25 цагаас эхлүүлсэн байна. 

Арванхоёрдугаар сарын 7-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 8-нд зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар нэмж хүйтрэхийг Цаг уурын байгууллагаас анхаарууллаа. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19