Dark Light
Нийгэм | 2023-12-06

Үс засуулбал нүд бүрэлзэн улцайна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БИЛГИЙН ТООЛЛЫН 25 ПҮРЭВ ГАРАГ /2023.12.07/

ӨВЛИЙН ТЭРГҮҮН ХАРАГЧИН ГАХАЙ САРЫН НАЙМАН ЦАГААН ШАРАГЧИН ГАХАЙ ӨДӨР

Үс засуулбал: Нүд бүрэлзэн улцайна

Наран ургах, шингэх: 08.27-17.00

Барилдлага: Хотол чуулган

Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй

Суудал: Хий

Аргын тооллын 12 сарын 7, Бархасвад гараг. Билгийн тооллын 25, Тугчин одтой, шарагчин гахай өдөр. Өдрийн наран 8 цаг 27 минутад мандан, 17 цаг 00 минутад жаргана. Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнес эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, сан тавиулах, угаал үйлдэх, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр. Их цасан унах улирал (18ц 43м) эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19