Dark Light
Нийгэм | 2023-12-06

Лу.Гантөмөр: Кофе шоф хэсч улс төр хийдгээ болих хэрэгтэй

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Ардчилсан намын дарга Лу.Гантөмөрийн "Бодлогын реформ" арга хэмжээний үеэр хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

Эрх чөлөө, тусгаар тогтнолын өдрийн, намын баярын халуун мэндийг дахин хүргэе! 

Би баярын өдрөө ганц зүйлийг хатуу хэлмээр байна. Өнөөдөр энд ярьсан бодлогоос өөр бодлого хэрэгжихгүй гэдгийг хэлье. Монголчуудад эрх чөлөөг нь өгч чадвал нэг хүнд ногдох ДНБ 10,000 долларт хүрнэ. 

Үнэхээр сонгогдмоор байвал тойрог дээрээ оч. Айлын хаалга тогш, гар барь, эрх чөлөөний үнэ цэнийг ярь тэгж чадвал ялж чадна. Иргэд дундаа оролгүйгээр кофе шоф хэсч улс төр хийдгээ болих хэрэгтэй. 

Ирээдүйн монголд үнэнг тогтооё гэвэл боловсролыг өөд нь татах хэрэгтэй. Тэгэхийн тулд шинжлэх ухааны орныг зорих хэрэгтэй. Маш цөөхөн хүнээ өндөр бүтээмжтэй болгодог байх хэрэгтэй. 

Бидний бодлого, ус агаар мэт хэрэгтэй байна. Өнөрцэцэгийг хамгаалаарай. Та бүхэн сэтгүүлчдээс хэзээ ч өс нэхэж болохгүй. Гантөмөрийг юу гэж ярьсан нь хамаагүй, эрх чөлөөний үнэ цэн тэнд явж байгаа гэдгийг хэлмээр байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19