Dark Light
Нийгэм | 2023-12-07

Бүлэглэн тээврийн хэрэгсэл удаа дараа хулгайлсан этгээдүүдийг баривчилжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Эрүүгийн цагдаагийн албанаас Баянзүрх, Баянгол, Сүхбаатар, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт энэ оны 11 дүгээр сард гудамж талбай, орон сууцны ил зогсоолд байрлуулсан олон тооны тээврийн хэрэгслийг удаа дараагийн үйлдлээр хулгайлсан “П” нарын 1 бүлэг 4 этгээдийг баривчилж, тээврийн хэрэгслүүдийг олж тогтоон хохирогч нарт хүлээлгэж өгчээ.

Дээрх этгээдүүд нь 17-19 насны хүүхэд, залуучууд бөгөөд дөрвүүлээ урьд өмнө нь энэ төрлийн хулгайн гэмт хэрэг үйлдэж ял шийтгэгдэж байсан байна. 

Иймд Та бүхэн автомашинаа асаалттай, онгорхой орхихгүй байх, үнэ цэнэтэй эд зүйлс дотор нь үлдээхгүй байх, хамгаалалттай, хяналтын камертай, гэрэлтүүлэгтэй зогсоолд байршуулж байх, сэжигтэй хүн, үйлдлийг шуурхай мэдээлж эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна!


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19