БИЛГИЙН ТООЛЛЫН 28
2026.11.07 / БЯМБА ГАРАГ
Намрын адаг шар нохой сарын Дөрвөн ногоон хөхөгчин тахиа өдөр
Үс засуулбал: Хэрүүл тэмцэл ирнэ
Нар ургах, шингэх: 07.46-17.26
Баридлага: Үл тохирох
Шүтэн баридлага: Төрөхүй
Суудал: Шороо
Аргын тооллын 11 сарын 7, Санчир гараг. Билгийн тооллын 28, Тэргүүн дагуулы одтой, хөхөгчин тахиа өдөр. Өдрийн наран ургах, шингэх цаг нь: 7:46-17:26. Тухайн өдөр үхэр, могой жилгнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэр үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лусыг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Өвлийн уур орох улирал (19ц 33м). Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.







Өдөр тутмын мэдээ



