Dark Light
Нийгэм | 2023-12-07

Өмнөговийнхон "Алтан цом"-ын эхний ялалтаа авлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Алтан цомын барилдааны хэсгийн шатанд сугалаа таарсан Өмнөговь Завхан аймгийн багуудын барилдаан боллоо.

Энэ барилдаанд “Говийн хүчтэнүүд” нэг тойргийн даваагаар буюу 15:10-аар ялалт байгуулж хэсгээс шалгарах боломжоо хадгалж үлдлээ.

Эхний тойрогт 5:0-ээр эхлүүлсэн барилдаанд Завханы бөхчүүд 2, 3 дугаар тойрогт даваагаар илүүрхэж даваа унааны харьцааг ойртуулсан ч 4 дүгээр тойрогт “Говийн хүчтэнүүд” дөрвөн даваа авснаар сүүлийн тойрогт ганц л даваа авахад ялалт байгуулахаар болсон юм. Харин сүүлийн тойрогт 3 даваа авснаар 15:10-аар Завханы бөхчүүдийн буулгаж авлаа.

Өмнөговийн бөхчүүдээс аймгийн заан Б.Баянсүх 5, Улсын начин Ш.Дарханбат, Э.Нямаа, аймгийн заан С.Доржпалам нар тус бүр 3, аймгийн арслан Т.Төгсдөлгөөн хоёр даваа авлаа.

Харин Завханы бөхчүүдээс улсын начин Т.Дүгэрдорж 4, аймгийн арслан А.Нармандах 3, хурц арслан М Амарсанаа 2, аймгийн арслан Х.Болдбаатар 1 даваа авлаа.

Ингэснээр хоёр баг нэг ялж, нэг ялагдсан үзүүлэлттэй болоод байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19