Dark Light
Нийгэм | 2023-12-07

Салхи 34 м/с давж, гамшгийн хэмжээнд хүрэв

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Ховд, Говь-Алтайн нутгаар өнөөдөр салхи секундэд 24-28 метр, зарим үед секундэд 34 метрийг давж хүчтэй салхилж, шороон шуурга шуурч гамшигт үзэгдэл болж байна. 

Мөн Баянхонгор, Өвөрхангайн нутаг, Архангайн өмнөд, Өмнөговь, Дундговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, Завханы хойд, зүүн, Архангайн хойд, Хөвсгөл, Булганы өмнөд, Сэлэнгийн баруун, Төв аймгийн баруун хойд хэсгээр цасан шуурга шуурч байна. Ховд аймгийн Зэрэг суманд 43 м/с хүртэл хүчтэй салхилсныг Улсын онцгой комисс мэдээлэв.

Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар маргааш цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи шуургатай байх тул болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, шаардлагагүй тохиолдолд хол, ойрын замд гарахгүй байхыг онцгойлон анхаарууллаа. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19