Dark Light
Нийгэм | 2023-12-07

Монгол Улс НҮБ-ын гишүүн улсуудтай дипломат харилцаа тогтоов

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин, Бүгд Найрамдах Ботсвана Улсын Гадаад хэргийн сайд Лемоганг Квапе нар дипломат харилцаа тогтоох тухай Хамтарсан албан мэдээнд Нью-Йорк хотноо энэ сарын 6-нд гарын үсэг зурлаа.

Хоёр улс найрсаг харилцаа, харилцан сонирхсон салбаруудад хамтын ажиллагаа хөгжүүлэхийг эрмэлзэж, Дипломат харилцааны тухай Венийн конвенц, НҮБ-ын Дүрэм, олон улсын эрх зүйн зарчим, хэм хэмжээг баримтлахаа тохиролцов. Дипломат харилцаа тогтоосноор хоёр талын хооронд харилцан ашигтай салбаруудад хамтын ажиллагаа хөгжүүлэх, олон улсын байгууллагуудын хүрээнд харилцан дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах илүү боломж нээгдэж байгааг талууд онцлон тэмдэглэсэн юм.

Ийнхүү Монгол Улс НҮБ-ын гишүүн бүх улстай дипломат харилцаа тогтоох зорилтыг бүрэн хэрэгжүүлж, нийт 192 гишүүн улстай дипломат харилцаа тогтоолоо.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19