Dark Light
Нийгэм | 2023-12-07

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гадаадын иргэдэд газар эзэмшүүлсэн асуудлыг шалгуулах үүрэг өглөө

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өмнөговь аймгийн Ханбогд сумын удирдлагууд 2020-2022 оны хооронд гадаадын хөрөнгө оруулалттай 38 хуулийн этгээдэд 457.3 га газар эзэмших эрх олгосон талаар нүүрсний сонсголоор ил болсон. Уг асуудлыг Авлигатай тэмцэх газарт харьяаллын дагуу шилжүүлж шалгуулахаар шийдвэрлэсэн талаар Түр хорооны дарга, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр мэдээлсэн.

Тэгвэл Өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газарт чиглэл өгч буй талаар Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээллээ.

Тодруулбал,  "Өмнөговь аймгийн газар нутгийг гадаадын иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлсэн тухай ноцтой БАРИМТ ил боллоо. Тиймээс хууль хүчний байгууллагаар уг асуудлыг шуурхай шалгах үүргийг ЗГ-т өглөө" гэв. 

 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19