Dark Light
Нийгэм | 2023-12-07

Б.Нарантуяа: Монгол хүн эрүүл, амьд явах эрхгүй болчихсон байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн биеийн байдал хүндэрч, үс, цуснаас нь хүнцэл, хар тугалга илэрсэн гэх асуудал яригдаж буй. Энэ талаар ар гэрийнхэн нь дахин хэвлэлд мэдээлэл өгч байна.

Түүний эгч Б.Нарантуяа: 

Миний дүүгийн биенээс их хэмжээний хүнцэл илэрсэн. Бид үүнийг санаатайгаар хүн алах гэмт хэрэг гэж үзэж байна. Ар гэрийнхий зүгээс байнга энэ хүний эрүүл мэнд дордож байна гэж хүсэлт гаргаж байсан ч авч хэлэлцээгүй. Монгол хүн эрүүл, амьд явах эрхгүй болчихсон юм уу? Үнэхээр харамсалтай байна. Цаана нь ямар зорилго байгаа вэ гэдэгт гайхаж байна гэв 

Мөн ар гэрийнхний зүгээс хуулийн байгууллагуудад гомдол гаргасан тухайгаа хэллээ. Түүнчлэн Б.Ганхуяг Эрдэнэс тавантолгойг цаасан дээр байхаас нь ажилласан. Энэ газар ямар хулгай луйвар болсон бэ гэдгийг хамгийн сайн мэдэх хүн. Гэтэл нүүрсний сонсголд оролцуулахгүй байгаад маш том эргэлзээ төрж байна гэв. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19