"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн биеийн байдал хүндэрч, үс, цуснаас нь хүнцэл, хар тугалга илэрсэн гэх асуудал яригдаж буй.
Тэгвэл үүнтэй холбогдуулан ШШГЕГ-аас тайлбар мэдээлэл өглөө.
Мэдээллээр:
Өнөөдрийн байдлаар ШШГЕГ-ын харъяа цагдан хорих 461-р ангид 800 гаруй хүн хоригдож байна. Бүгд нэг гал тогооноос хоол хүнсээ хэрэглэдэг. Б.Ганхуягийн хувьд анх 2022 оны 12 дугаар сарын 07-нд цагдан хоригдсон. Тухайн үед хийсэн жижүүр эмчийн үзлэгээр биеийн эрүүл мэнд хэвийн, хоёр хөлийн шилбэ хэсэгт харшлын соривтой гэж тэмдэглэгдэн хүлээж авсан байдаг.
Б.Ганхуяг нь хоригдож байх хугацаандаа байнгын эмчийн үзлэг хяналтад байгаа. Хорих ангийн эмнэлэгт гурван удаа хэвтэн эмчлүүлсэн. Мөн өнгөрсөн тавдугаар сард Интермед эмнэлэгт, арваннэгдүгээр сард Сонгдо эмнэлэгт эмчлүүлсэн. Лабораторийн шинжилгээнд зургаан удаа, багажийн шинжилгээнд гурван удаа хамрагдсан. Тус шинжилгээний хариугаар эмгэг өөрчлөлт илэрсэн зүйл байхгүй байна.
Өнөөдөр өглөөний эмчийн хяналтын үзлэгээр биед илэрхий зовиур байхгүй, амин үзүүлэлтүүд хэвийн өөрчлөлт байхгүй. Мөн Хордлогын шинж чанартай зүйл илрээгүй.
Түүнчлэн Монгол улсын хэмжээнд ял эдэлж байгаа, хоригдож байгаа бүх хүний эрүүл мэнд, аюулгүй байдлыг ШШГЕГ хариуцдаг. Монгол улсад ял эдэлж буй хоригдогч нарын эрүүл мэндийн байдал хэвийн байгаа. Тэр дундаа хорих 461-р ангийн хоригдогч нар Б.Ганхуягийн эрүүл мэндийн байдал хэвийн байна гэдгийг албан ёсоор хэлье гэв.
АДМИН








Нийгэм




