Dark Light
Нийгэм | 2023-12-07

Вакцин тээвэрлэж явсан автомашин цасанд суужээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2023 оны 12 сарын 05-ны өдрийн 15:00-16:00 цагийн орчим Хэнтий аймгийн Өндөрхаан сумаас Бор-Өндөр сумын чиглэлд суудлын автомашинтай вакцин тээвэрлэн зорчиж явсан Бор-Өндөр сумын “Цэгцүүлэн дом” өрхийн эрүүл мэндийн төвийн ажилтан Ц, Н нар нь сураггүй болсон тухай дуудлагыг 12 сарын 06-ны өдрийн 01:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсийн дарга, хошууч Г.Мөнхнарангаар ахлуулсан алба хаагчид Бор-Өндөр сумын Өрхийн эрүүл мэндийн төвийн ажилтан Ц /54 настай, эрэгтэй/, Н/51 настай, эмэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг мөн өдрийн 01:25 цагаас зохион байгуулж 04:30 цагт Хэнтий аймгийн Дархан сумын 3 дугаар багийн “Хөөврийн хөтөл” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 160 км-т, Бор-Өндөр сумын төвөөс зүүн хойд зүгт 40 км-т/-аас эсэн мэнд олсон байна. Тухайн газар автомашин нь цасанд суусан байсныг татан гаргажээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19