Dark Light
Нийгэм | 2023-12-07

БНСУ-д хүчингийн хэрэгт холбогдоод байсан Л.Мөнхбат суллагджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БНСУ-ын Чэжү аралд болсон Монголын соёлыг сурталчлах үйл ажиллагаанд оролцож явсан Сэлэнгэ аймгийн Мандал сумын орлогч дарга Л.Мөнхбат 20 настай орчуулагч охинд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэх хэргээр тус улсын цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаа тухай бид өмнө мэдээлсэн. 

Өмнөд Солонгос улсын прокурорын байгууллагаас түүнд таван жилийн хорих ял товлосон бөгөөд шүүх хурлыг арванхоёрдугаар сард товлосон талаар Өмнөд Солонгосын KBS агентлаг мэдээлж байсан юм.  

Тэгвэл шүүх эмнэлгийн зүгээс 20 настай орчуулагч охиныг бэлгийн хүчирхийлэлд өртөөгүй байх магадлалтай гэх урьдчилсан дүгнэлт гаргасан бөгөөд өнөөдөр Л.Мөнхбатыг шоронгоос сулласан байна. 

Ташрамд мэдээлэхэд 44 настай Л.Мөнхбат нь цагдаагийн байгууллагад байцаалт өгөхдөө хийсэн хэргээ санахгүй байгаа гэж мэдүүлж байсан бол удалгүй хэргээ хүлээн зөвшөөрч “Хохирогч, түүний ар гэрийнхэн, мөн өөрийн гэр бүлээсээ чин сэтгэлээсээ уучлал гуйж байна. Хийсэн хэрэгтээ насан туршдаа харамсаж явах болно” хэмээж байсан юм. 

Эх сурвалж https://v.daum.net/v/20231206112423799

 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19