Dark Light
Нийгэм | 2023-12-07

Үс засуулбал: Жаргал үргэлжид ирнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БИЛГИЙН ТООЛЛЫН 26

2023.12.08 / БААСАН ГАРАГ

ӨВЛИЙН ТЭРГҮҮН ХАРАГЧИН ГАХАЙ САРЫН ДОЛООН УЛААН ЦАГААН ХУЛГАНА ӨДӨР

Үс засуулвал: Жаргал үргэлжид ирнэ

Наран ургах, шингэх: 08.28-17.00

Барилдлага: Үл тохирох

Шүтэн барилдлага: Мунхрахуй

Суудал: Гал

Аргын тооллын 12 сарын 8. Сугар гараг. Билгийн тооллын 26, Тэргүүн дагуул одтой, цагаан хулгана өдөр. Өдрийн наран 8 цаг 28 минутад мандан, 17 цаг 00 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, төлгө тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19