Dark Light
Нийгэм | 2023-12-14

Үс засуулвал: Эд мал баялаг төгөлдөр болно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БИЛГИЙН ТООЛЛЫН З

2023.12.15 / БААСАН ГАРАГ

ӨВЛИЙН ДУНД ХӨХ ХУЛГАНА САРЫН ЕСӨН УЛААН УЛААГЧИН ХОНЬ ӨДӨР

Үс засуулвал: Эд мал баялаг төгөлдөр болно.

Наран ургах, шингэх: 08.35-17.00

Барилдлага: Шид

Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй

Суудал: Хий

Аргын тооллын 12 сарын 15, Сугар гараг. Билгийн тооллын 3, Элдэв тэнгэртэн одтой, улаагчин хонь өдөр. Өдрийн наран 8 цаг 35 минутад мандан, 17 цаг 00 минутад жаргана. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, хийморийн дарцаг хатгахад сайн. Эрдэнийг гадагш өгөх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19