АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Нарны аймаг болон Дэлхийгээс цааш орших сансрын орон зайг хүн төрөлхтний нийтлэг өв гэж үзсэн тунхаг бичгийг баталжээ.
“Сансар дахь эрх чөлөөний тухай Америкийн тунхаг” хэмээх баримт бичигт Дэлхийгээс цааш орших сансрын орон зайг судалгаа, шинжилгээ болон практик хэрэглээнд нээлттэй байлгах ёстойг онцолсон байна. Энэ зарчим нь Нарны аймаг болон сансрын бусад бүсэд хамаарах аж.
Трамп мэдэгдэлдээ, АНУ сансрын шинэ хязгаарыг судлах, шинжлэх, ашиглах, хүн суурьшуулах үйл ажиллагаанд манлайлахаас гадна гараг хоорондын соёл иргэншил байгуулахад тэргүүлэх байр суурь эзэлнэ гэжээ.
Түүний хэлснээр, АНУ үл мэдэгдэх орон зай руу үргэлжлэн тэмүүлж, хүн төрөлхтнийг шинэ, гайхалтай амжилтад хөтөлсөөр ирсэн байна.







Гадаад




