Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2026-11-05

ХУЛГАНА, ЛУУ ЖИЛТНЭЭ ЭЕРЭГ САЙН

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image
БИЛГИЙН ТООЛЛЫН 27

2026.11.06 / БААСАН ГАРАГ

Намрын адаг шар нохой сарын Таван шар хөх бич өдөр

  • Үс засуулбал: Өлзийтэй сайн
  • Нар ургах, шингэх: 07.44-17.27
  • Барилдлага: Үл тохирох
  • Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй
  • Суудал: Гал
Аргын тооллын 11 сарын 6, Сугар гараг. Билгийн тооллын 27, Түгчин одтой, хөх бич өдөр. Өдрийн наран ургах, шингэх цаг нь: 7:44-17:27. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд ээрэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08