Гал түймэр, гамшиг осол, гэмт хэрэг, эмнэлгийн түргэн тусламжийн дуудлага өгч байгаа иргэн дүрстэй дуудлага хийж нөхцөл байдлаа бодитоор харуулан тусламж, үйлчилгээ авах боломжтой боллоо.
Энэ үйлчилгээг нэвтрүүлснээс хойш 101/105, 102, 103 тусгай дугаарт хандсан 131 иргэнтэй видео дуудлагаар холбогдож шуурхай тусламжийг үзүүлэв.
Тухайлбал, дуудлага өгсөн иргэнтэй өөрийнх нь зөвшөөрлийг үндэслэн видео дуудлага хийж, тусламж очихоос өмнө ямар арга хэмжээ авах, хэрхэн зогсоож болох зэрэг зөвлөгөөг мэргэжлийн байгууллагаас өгөх юм.
Ингэснээр дуудлага хүлээх хугацаандаа айдас, сандралаа дарж, зөв үйлдэл хийснээр эрсдэлийг бууруулах, хаяг байршлаа мэдэхгүй байгаа иргэдэд туслах зэрэг ач холбогдолтойг албаныхан онцоллоо.
Дүрст дуудлага хийхдээ гар утсанд холбоос хаяг явуулах бөгөөд тухайн линк дээр дарж дуудлагыг авна. Тиймээс дуудлага өгч байгаа хүн интернэтэд холбогдсон ухаалаг утастай байх шаардлагатай.
АДМИН








Нийгэм




