Dark Light
Гадаад | 2026-11-05

XIAOMI-ИЙН РОБОТУУД АНХ УДАА 8 ЦАГИЙН ЭЭЛЖЭЭР АЖИЛЛАЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

Xiaomi компанийн үүсгэн байгуулагч Лэй Жүн автомашины үйлдвэрт хүн дүрст роботууд анх удаа найман цагийн ажлын ээлжийг дуусгаж буй бичлэг нийтэлжээ. Роботууд нэг ээлжийн хугацаанд өдөрт гүйцэтгэхээр тогтоосон нормоо биелүүлсэн байна.

Xiaomi-ийн төлөөлөгчдийн мэдээлснээр, энэ нь роботуудыг бодит үйлдвэрлэлийн шугамд ажиллуулах чадварыг анх удаа туршсан тохиолдол аж.

Хавтангууд нь том хэмжээтэй, уян хатан, стандарт бус хэлбэртэй бөгөөд хайрцагт эмх замбараагүй байрласан байжээ. Роботууд эд ангийг нэг нэгээр нь авч, шаардлагатай чиглэлд эргүүлээд, угсралтын шугамаар явж буй автомашинуудын дараалалд тохируулан тавиурын холбогдох хэсэгт байрлуулах ёстой байв. Эдгээр үйлдлийг үйлдвэрлэлийн шугамын хурдтай уялдуулан гүйцэтгэжээ.

Роботууд ажлын ээлжийн турш цэнэглэхээр хоёр удаа зогссон байна. Эхний завсарлага 3 цаг 2 минут ажилласны дараа, хоёр дахь нь 6 цаг 3 минутын дараа болжээ. Ээлжийн хоёрдугаар хагаст нэг робот хавтанг унагаасан бөгөөд дараа нь дугуйт робот түүнийг авчээ. Ингээд хүн дүрст роботууд нийт 8 цаг 5 минут ажилласан байна.

Үүнтэй төстэй туршилтыг бусад компани ч хийжээ. Figure 03 робот АНУ-ын Спартанберг хот дахь BMW-ийн үйлдвэрт, харин AgiBot G2 робот Хятадын Наньчан хотын Longcheer компанийн таблет үйлдвэрлэлийн үйлдвэрт ажилласан байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08