Dark Light
Нийгэм | 2023-12-15

Цагаан зээр агнасан гэх мэдээлэл худал

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Энэ оны 11 дүгээр сарын 28-ны өдөр “Choijoo Amarjargal” нэртэй фейсбүүк хаягаас Цагаан Зээр уургалан барьсан бичлэг цахим орчинд нийтлэгдсэний дагуу Экологийн цаглаагийн албанаас хяналт шалгалт зохион байгуулсан. 

Өвөрхангай аймгийн Хархорин сумын иргэн Ч.Амаржаргал нь тус өдөр малд явж байхдаа уулын хунгарласан цасанд цагаан зээр зоогдсон тул эврээр нь уургалан татан гаргах гэтэл үргэж, тавьж чадалгүй 10 гаруй минут орчим болсон байна. 

Иймд цахим сүлжээнд тавигдсан цагаан зээр барьсан, агнасан гэх мэдээллүүд ташаа мэдээлэл болохыг мэдэгдэж байна гэж Экологийн цагдаагийн албанаас мэдээллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19