Dark Light
Нийгэм | 2023-12-15

Ихэр: Сэтгэл санаа өөдрөг байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2023 оны 12 сарын 16-ны өдрийн зурхай

Хонь: Өнөөдөр олныг хамарсан үйл ажиллагаанаас зайлсхий. Худалдаа наймаанд бүү оролц. Таны санхүүгийн байдал тогтворгүй байгаа тул алдагдалд орох магадлалтай. Албан тушаал буурах эсвэл нэр хүнд унах аюул нүүрлэж байна. Завгүй бол ядаж амралтын өдрөө өөртөө зориулж нам гүм газар байхыг хичээ. Сайн амарч амжаагүй бол өөртөө санаа тавьж эхлэх нь зүйтэй. 

Үхэр: Хэрэв найз нөхөд тань сайхан сэтгэлээр тусалж байгаа бол хариу таларх. Бусад хүмүүсийн ерөнхий хандлага тийм ч таатай өдөр биш байх болно. Гунигтай уур амьсгал таны урам зориг, баяр баясгаланг хязгаарлах болно. Цаг хугацааг сайн ашиглахгүй бол андуурах, будилах зүйл гарч магадгүй. Албаны ажил хэрэг цагтаа амжихгүй байж болзошгүй байна.

Ихэр: Сэтгэл санаа өөдрөг байна. Гэхдээ та бага зэрэг залхуу байж мэднэ. Хэлсэн амандаа хүрэх ёстой гэдгээ сана. Гэр бүлийнхээ ашиг сонирхлыг хамгаалах зүйл хийхэд хүрнэ. Таны эргэн тойронд байгаа хүмүүст эвгүй сэтгэгдэл төрүүлэхгүй байхын тулд хэрүүл маргаанаас хол бай. Хосуудын дунд асуудал үүсвэл сэтгэл хөдлөл ихтэй нөхцөл байдлаас зайлсхийх шаардлагатай болно.

Мэлхий: Хэн нэгэн өөрийн бодлоо танд тулгах бололтой. Юу хийх, юу бодохоо бусдаар заалгах гэдгийг та төсөөлөх ч үгүй байх. Иймээс ганцаараа байж, тайван амрахыг хүснэ. Эсвэл сайн найзтайгаа хамт бай. Өвөрмөц зүйлийг сонирхон, гадаад ертөнцөөс түр ч болов холдохыг оролд. Дарамт ачааллаас салж, сэтгэл санаагаа тайвшруулах аргыг та олж чадах бололтой. 

Арслан: Од эрхэс тань руу амжилт дуудаж байна. Амьдралд тохиох азтай учралаас сэтгэлийн таашаал авна. Та өөртөө итгэлтэй байсан ч бусдаас зөвлөгөө дэмжлэг аваарай. Энэ өдөр гол ажилдаа анхаарал хандуулж, олон зүйлд бүү самгардаарай. Романтик харилцаа онцгой зүйл рүү хөтлөх ба таны амьдралыг шинэ чиглэлд аваачна. Хосуудын дунд үүсэх бага зэрэг маргаан зөрчлийн үед аль болох тэвчээртэй бай. 

Охин: Оюун бодлоо өөрчилж, өөрийгөө мэдэр. Зөн совингоо дага. Дотоод мэдрэмжээ сонс. Хэн нэгэн хүний сөрөг нөлөөнд автахаас болгоомжил. Хов живд орооцолдвол нэр хүндэд сөрөг нөлөө үзүүлнэ. Дуусаагүй ажлаа цэгцэл. Мөнгөө зарцуулахдаа төсвөө хэтрүүлж асуудал үүсгэхгүй байхыг хичээ. 

Жинлүүр: Урам зориг, үр бүтээлээр дүүрэн өдөр байна. Хүүхдүүдтэйгээ тоглож наадан, хамтдаа цагийг өнгөрөө. Өөрийн дуртай зүйлээ хийх нь таныг зугаацуулах болно. Өөрийн ажил үүргээ ч инээмсэглэл дүүрэн хийгээрэй. Хайр дурлалын харилцаанд өөрчлөлт гарна. Ганц бие хүмүүс хайртай хүнтэй болж цаашид аз жаргалтай хосууд болох хандлага харагдаж байна. 

Хилэнц: Халуун дулаан орчин, тав тухтай гэр орон чухал байна. Та илүү тав тухтай орчин бий болгоход эрч хүчээ зарах хэрэгтэй болно. Удаан хугацаанд бодож явсан ажил хэрэг ахицтай байж болох юм. Аливаа шийдвэрийг гэнэт гаргах нь таамаглаагүй үр дүн авчирч мэднэ. Эрүүл мэндээ анхаар. Архаг хууч өвчнөө цаг хугацаа алдахгүй эмчлүүлэх нь өлзийтэй. 

Нум: Энгийн уулзалт товлоход тохиромжтой өдөр. Бусад хүмүүсээс ирэх дарамт ихсэж болно. Гэр орныхоо болон хувийн асуудалдаа илүүтэй анхаар. Гэр орноо өөрчлөн, шинээр тавилга худалдан авах, орчин нөхцөлөө сайжруулах зэрэг бодлууд таны толгойд эргэлдэх болно. Хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэхийн тулд олон зүйлд анхаарлаа сарниулах нь тийм ч үр бүтээлтэй биш гэдгийг ойлгох хэрэгтэй. 

Матар: Амралтын өдрүүдийн төлөвлөгөөнд өөрчлөлт гарч ирнэ. Мөнгө санхүүгийн асуудал үүснэ. Мөн хайр дурлалын харилцаандаа ихээхэн анхаарал хандуулах хэрэгтэй бололтой. Гэр бүлтэй хүмүүст үр хүүхдүүддээ тавих анхаарал чухал байна. Ахмад настай хүмүүс эрүүл мэндээ хамгаалах дэглэмийг сайн баримтал.

Хумх: Ажлын амжилт албан тушаал ахиулах боломжтой өгөх бололтой. Ажлаа сайн хийхийн тулд хувийн сонирхлоо хойш нь тавь. Хамтрагч олонтой хүмүүс харилцаа холбооныхоо талаар эргэлзэж магадгүй. Ямар нэг гэнэтийн зүйл хийхэд сайн цаг үе биш. Чухал ажлаа чөлөөт цагаараа ч хамаагүй хийж дуусга. Ажлынхаа гүйцэтгэлд анхаарал тавих хэрэгтэй болно. Амлалтаа биелүүлэхийн төлөө шаргуу ажиллах хэрэгтэй. 

Загас: Онц шаардлагагүй бол томоохон худалдан авалт хийхээ хойшлуул. Үнэтэй эдлэл худалдан авах бол сайтар судал. Сонирхолтой хөгжилтэй үйл явдал танд таатай сэтгэгдэл төрүүлнэ. Хайрын харилцаа сэргэнэ. Сайхан инээмсэглэл таныг урамшуулж, сэтгэлийн гунигийг арилгаж байгааг мэдэрнэ.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19