Эрдэнэс тавантолгой ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг Засгийн газрын "Нүүрсний хэрэг"-ийг хянан хэлэлцэх түр хороон ажлын хэсгийн дарга ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт сонсголд оролцуулж өгөх тухай хүсэлт гаргажээ. Түүний хүсэлтийг хүргэж байна.
УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд, ажлын хэсгийн ахлагч Б.Энхбаяр танаа хүсэлт гаргах тухай:
Б.Ганхуяг намайг "Нүүрсний сонсголд" оруулах асуудлыг шийдвэрлэж, арга хэмжээ авч байгаад талархаж байна.
Сонсголд оруулах зохион байгуулалтыг Шүүхээс хийх шийдвэрлэх боломжгүй гэж Шүүхийн зүгээс албан ёсоор хоёр удаа мэдэгдсэн.
Иймд гэрчийг сонсголд оролцуулах ажлыг хариуцан зохион байгуулах үүрэг нь ШШГЕГ болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, 0461 дүгээр ангид шууд хамаарч байх тул "Сонголд" ирүүлэх тухай мэдэгдэх хуудсыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлж өгнө үү.
Цагдан хорих 0461 дүгээр ангийн хяналт, хуягласан хамгаалалт дор "Сонсголд" оролцох өдрүүдэд гэрчээр байлцуулах арга хэмжээг авч өгнө үү.
Хүсэлт гаргасан: Б.Ганхуяг
2023.12.13
хэмээн бичиж гарын үсгээ зурсан ажээ.
С.ОТГОНБАЯР
АДМИН








Нийгэм




