Dark Light
Нийгэм | 2023-12-16

Энэ онд багтаан 100 автобус оруулж ирнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд хэрэгжүүлэх Нийтийн тээврийн автобус нийлүүлэх төсөл арга хэмжээний тендер шалгаруулалтад таван оролцогч материал ирүүлсэн. Эдгээрээс шаардлагад нийцсэн материал ирүүлсэн нэг оролцогч болох Yutong Bus Co.,Ltd шалгарсан юм. Энэ хүрээнд НЗДТГ болон Yutong Bus Co.,Ltd хооронд өчигдөр албан ёсоор гэрээ байгууллаа. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг мэдээлэл өгөв.

Гэрээний дагуу ирэх оны нэгдүгээр сарын 31-н гэхэд 600 автобус нийлүүлсэн байх бөгөөд 50 автобус үйлдвэрлэх тутамд хилээр орж ирэхээс нь өмнө урьдчилсан хяналт, шалгалт хийх юм. Энэ хүртэлх эрсдэл, зардлыг үйлдвэрлэгч хариуцах аж. Автобуснуудын баталгаат хугацаа 24 сар байх бөгөөд ашиглалтын арван жилийн хугацаанд үйлдвэрлэгчийн зүгээс найдвартай сэлбэг хэрэгслээр хангах үүрэг хүлээж буй.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг “Автобусны хүртээмж, зохион байгуулалт хангалтгүйн улмаас иргэд автобус удаан хүлээх, багтахгүй байх асуудлууд бий. Үүнийг богино хугацаанд шийдвэрлэхээр ажиллах болно. Иргэдийн зүгээс автобус тухтай, хүрэлцээтэй бол хувийн машинаар зорчих шаардлагагүй гэдгийг хэлж байгаа. Тиймээс тендер зарлахдаа хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан, хүүхэд багачууд зорчих боломжтой байхаас эхлээд бусад стандартыг хангасан байх шаардлагыг тусгасан. Түүнчлэн нийтийн тээврийн маршрутыг зөв төлөвлөж, төлбөрийн системийг шинэчлэхээр ажиллаж байна” гэлээ.

Тэрбээр шинэ он гарахаас өмнө 100 автобус авахаар төлөвлөж буйг онцоллоо.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19