Dark Light
Нийгэм | 2023-12-16

Бээжинд метро мөргөлдсөн осол гарчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Бээжин хотод хоёр метро мөргөлдөж, 500 гаруй хүн эмнэлэгт хүргэгдсэн осол гарчээ. Уг осол пүрэв гаригт орон нутгийн цагаар 19:00 цагийн үед болсон нь ид ачааллын үе байв. Метронууд их цасны улмаас хоорондоо мөргөлдсөн аж. Эмнэлгийн тусламж авсан 423 хүн нь гэртээ гарсан, 102 хүний яс хугарсан байна. 67 хүн хэвтэн эмчлүүлж, 25 хүн ажиглалтад байгаа юм. 

Ослын улмаас эхний галт тэрэгний сүүлийн хоёр вагон салжээ. Бээжингийн метроны компаниас уучлал гуйж, гэмтсэн хүмүүсийн эмчилгээний зардлыг даана хэмээн мэдэгдэв. Мөн цаг агаарын нөхцөл байдлыг харгалзан үзэж галт тэрэг хоорондын зайг уртасгах, гар аргаар жолоодох гэх мэт үүрэг чиглэл өгөөд байгаа ажээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19