Dark Light
Нийгэм | 2023-12-16

“Шилдэг мөрдөгч-2023” тэмцээний шилдгүүд тодорлоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит “Шилдэг мөрдөгч-2023” тэмцээнийг цагдаа, тагнуул, авлигатай тэмцэх байгууллагын мөрдөгчдийн дунд 2023 оны арванхоёрдугаар сарын 14-15-ны өдрүүдэд зохион байгууллаа. Уг тэмцээний хаалтын үйл ажиллагаанд Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, дэд сайд Б.Солонгоо, Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Нямгэрэл болон цагдаа, тагнуул, авлигатай тэмцэх байгууллагын Удирдах албан тушаалтнууд оролцов. 

“Шилдэг мөрдөгч-2023” тэмцээнд цагдаа, тагнуул, авлигатай тэмцэх байгууллагуудаас шалгарсан 66  мөрдөгч, хэсгийн төлөөлөгчид мэргэжлийн ур чадвар, хууль эрх зүйн мэдлэг, гадаад хэлний мэдлэг, галт зэвсэг хэрэглэх ур чадвар, бие бялдрын бэлтгэлжилт, тусгай хэрэгсэл, мэх хэрэглэх ур чадвар гэсэн нийт долоон төрлөөр мэргэжлийн ур чадвараа сорьж, өрсөлдсөн юм. Тэмцээний нийлбэр дүнгээр

-Тэргүүн байрт Цагдаагийн Ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй  тэмцэх газрын эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Оюунмандал, 

-Дэд байрт Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Х.Батхишиг, 

-Гуравдугаар байрт Тагнуулын Ерөнхий газрын Мөрдөн шалгах газрын II  дугаар тасгийн мөрдөгч, ахлах дэслэгч А.Учрал нар тус тус шалгарлаа. 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19