Баянгол дүүргийн 33 дугаар хороонд айлаас утаа гараад байна гэсэн дуудлага мэдээлэл өнөөдөр 17:14 цагт Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах аравдугаар ангийн бүрэлдэхүүнийг очиход айлын гацуур мод, эд хогшил шатаж, утаажилт ихтэй байсныг шуурхай ажиллаж бүрэн унтраасан байна.
Гал гарах үед хөгжлийн бэрхшээлтэй гурван хүүхэд асран хамгаалах хүнгүй, угаартсан байдалтай байсныг аварч, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгчээ.
АДМИН








Нийгэм




