Dark Light
Нийгэм | 2023-12-16

Замын-Үүд боомтын автозамын ачаа тээврийн хэсгийг 24 цагаар ажиллуулах туршилт эхэлжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Замын-Үүд -Эрээний автозамын  боомтын ачаа тээврийн хэсгийг өнөөдрөөс эхлэн 24 цагийн горимд шилжүүллээ. Ийнхүү анх удаа Монгол Улс автозамын боомтын ачаа тээврийн хэсгийн урсгалыг 24 цагаар ажиллуулах туршилтыг 14 хоногийн хугацаатай  эхлүүлж байна. Монгол Улсын сайд, Боомтын Сэргэлтийн Үндэсний  хорооны дарга Б.Тулга ярихдаа, "БНХАУ-ын талтай хэлэлцээр хийсний үр дүнд Монгол Улсад анх удаа Замын -Үүд автозамын боомтын ачаа тээврийн хэсгийн урсгалыг арванхоёрдугаар сарын 16-31-нийг хүртэл 24 цагийн горимд шилжүүлж байна. Туршилтын хугацаа амжилттай үргэлжилбэл ачаа тээврийн хэсэг цаашид 24 цагаар үйл ажиллагаагаа явуулах юм. Түүнчлэн Хятадын 315 боомтоос тасралтгүй үйл ажиллагаатай хоёр дахь боомт нь  Эрээн болно" хэмээн онцлов.

Замын-Үүд хилийн боомт  24 цагийн горимд шилжсэнээр   тээвэрчдийн цагийг хэмнэхээс гадна буудал хоол, тээврийн хэрэгслийн хоногийн хураамж гэх мэт олон зардал буурах аж. Цаашлаад бараа бүтээгдэхүүний үнэ буурах боломж бүрдэнэ гэдгийг албаныхан хэллээ. Харин тээвэрчдийн зүгээс Замын-Үүдээс Эрээн рүү гарах том оврын автомашины дараалал багасах ач холбогдолтойг онцолж байв.

Дашрамд дурдахад Боомтын сэргэлтийн хүрээнд хэрэгжүүлж буй томоохон ажлын нэг бол Замын-Үүд боомтыг  өргөтгөж зорчигч болон ачааны терминалыг шинэчилсэн юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19