Dark Light
Нийгэм | 2023-12-17

Асгат сумын ЗДТГ-т автомашин олгохоор шийдвэрлэв

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

УОК Завхан аймагт ажиллаж байна. Энэ үеэр Завхан аймгийн Асгат сумын Хайрхан багийн малчин Ш.Дашзэвэгийн хот айлаар орж, өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцав.

Өнгөрсөн намрын дулааралтай зэрэгцэн орсон их хэмжээний цас мөсөн бүрхүүл тогтоож, бог мал бэлчээрээр идээшлэх боломжгүй болсон, бод малын туруу эхнээсээ халцарч байгаа тул цаашид цас орж хүйтэрвэл малын хорогдол их гарах эрсдэл үүссэн талаар малчид хэлж байлаа.

Асгат сумын хувьд Засаг Даргын Тамгын газар,  сургууль, цэцэрлэг, эмнэлэг, зэрэг төрийн байгууллагууд нь дундаа нэг УАЗ пургон маркийн машинтай байгааг Сумын Засаг дарга Ё.Нямрагчаа хэлж, автомашин шийдвэрлэж өгөх хүсэлтийг уламжилсан аж. Түүний дагуу Улсын нөөцөөс туулах чадвар сайтай Тоёота маркийн автомашин олгохоор шийдвэрлэлээ. 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19