Dark Light
Нийгэм | 2023-12-17

Маргаашаас 2 сарын 1-нийг хүртэл тэгш, сондгойгоор зохицуулна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сургууль, цэцэрлэгийг цахимаар хичээллүүлэх болон автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор явуулах зохицуулалт хийх болсон талаар Хотын дарга Х.Нямбаатар мэдээллээ. 

Хотын дарга Х.Нямбаатар мэдээлэл хийлээ.

Ус цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр Сибирийн хүйтэн агаарын урсгал манай улсыг чиглэж байна. Энэ урсгал 20-ны өдрөөс хойш ч үргэлжилнэ. Маргаашаас 1-5 дугаар ангийн сурагчдын хичээлийг цахим горимд шилжүүлж байна. 25-наас зургаадугаар ангийнхнаас дээш цахим горимд шилжинэ. 28-ны өдрөөс өвлийн ээлжит амралт эхэлнэ. 

Хоёрдугаарт, Нийслэлийн Засаг даргын захирамжаар арванхоёрдугаар сарын 18-ны өдрөөс эхлээд 2024 оны хоёрдугаар сарын 1-ний өдрийг хүртэл тэгш сондгой горимоор замын хөдөлгөөний оролцуулах зохицуулалтыг төлөвлөж байна.

Сургалтын үйл ажиллагааны талаар зохицуулалт хийхдээ цэцэрлэг яслийн сургалтад эцэг эхийн саналыг харгалзана. Цэцэрлэг, яслид хүүхдээ өгөх нь эцэг эхийн сонголт юм. Мөн сургуулийн урт амралт эхэлж байгаатай холбогдуулан байгууллагуудын үйл ажиллагаанд зохицуулалт хийж хэд хэдэн шийдвэрийг ирэх долоо хоногт авна. 

Нэгдүгээрт, Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулахтай холбоотой шинэ хууль батлагдсан. Улаанбаатар хотын буюу төр захиргааны байгууллагуудыг ирэх долоо хоногт цахим хэлбэрээр ажиллуулах Засгийн газрын шийдвэрийн төсөл ажиллаж байна. Хүүхэд хамгаалал, хүүхдийн осол эндэгдлээс хамгаалах чиглэлээр ХНХЯ, Нийслэлийн засаг даргын шийдвэрээр хамтарсан ажлын хэсгээс эргүүл гаргахаар төлөвлөж байна.

Бид Хот тохижилтын газартай хамтран урьд шөнөөс хайрга дайрга, давс цацах ажлыг хийж байна. Хэт их хүйтрэлийн улмаас гулгаа арилахгүй байгаа. Тиймээс автозамын түгжрэл болж, автомашины хөдөлгөөн эрс саарч байна. Машины хурд саарч буй учраас түгжрэл буурах байна. Тиймээс энэ арга хэмжээг авахаас өөр аргагүй. 

С.ОТГОНБАЯР

Сургалтын үйл ажиллагааны талаар зохицуулалт хийхдээ цэцэрлэг яслийн сургалтад эцэг эхийн саналыг харгалзана. Цэцэрлэг, яслид хүүхдээ өгөх нь эцэг эхийн сонголт юм. Мөн сургуулийн урт амралт эхэлж байгаатай холбогдуулан байгууллагуудын үйл ажиллагаанд зохицуулалт хийж хэд хэдэн шийдвэрийг ирэх долоо хоногт гаргана. 
Нэгдүгээрт, Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулахтай холбоотой шинэ хууль батлагдсан. Улаанбаатар хотын буюу төр захиргааны байгууллагуудыгирэх долоо хоногт цахим хэлбэрээр ажиллуулах Засгийн газрын шийдвэрийн төсөл ажиллаж байна. Хүүхэд хамгаалал, хүүхдийн осол эндэгдлээс хамгаалах чиглэлээр ХНХЯ, Нийслэлийн засаг даргын шийдвэрээр хамтарсан ажлын хэсгээс эргүүл гаргахаар төлөвлөж байна.
Бид Хот тохижилтын газартай хамтран урьд шөнөөс хайрга дайрга, давс цацах ажлыг хийж байна. Хэт их хүйтрэлийн улмаас гулгаа арилахгүй байгаа. Тиймээс автозамын түгжрэл болж, автомашины хөдөлгөөн эрс саарч байна. Машины хурд саарч буй учраас түгжрэл буурах байна. Тиймээс энэ арга хэмжээг авахаас өөр аргагүй. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19