Dark Light
Нийгэм | 2023-12-18

Соёлын биет өвийг хууль бусаар худалдаалахыг завдсан хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн Д.Э, М.А нарт холбогдох “НТӨ VII-III зуун, Эртний Ромын үе буюу НТ IV зууны үеийн археологийн олдвор болох соёлын биет өвд хамаарах эд зүйлсийг хууль бусаар худалдаалахыг завдсан" гэх хэргийг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр боллоо.

Тодруулбал, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс тус хэргийг 2023 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдөр прокурорын эсэргүүцлийн дагуу хянан хэлэлцээд, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой ажиллагааг хийлгэхээр нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан нь үндэслэлгүй гэж үзэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон байна.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19