Dark Light
Нийгэм | 2023-12-18

9 иргэний амь насыг аварчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнгөрсөн долоо хоногт алба хаагчид аюулт үзэгдэл, ослын 48 дуудлагаар үүрэг гүйцэтгэж 9 иргэний амь нас, 3 тэрбум 563 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллалаа. Дуудлага мэдээллээс үзэхэд иргэдийн өвөл, зуны байшинд яндан, пийшин зуухны аюулгүй байдал хангаагүйн улмаас гал гарсан шалтгаан нөхцөл зонхилж, ил галын улмаас хогийн суваг, автомашин шатсан дуудлага нэмэгдсэн байна.

ЦУОШГ-аас ирэх өдрүүдэд хүйтрэлт үргэлжлэхийг мэдээлсэн тул галлагааны аюулгүй байдлаа хангаж, автомашиныг ил галаар төөнөхгүй байх, цахилгааны хэт ачааллыг бууруулахыг анхааруулж байна.

Мөн хүүхдийн аюулгүй байдлыг хангаж асран хамгаалагчтай үлдээхийг онцгойлон зөвлөж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19