Эрүүгийн цагдаагийн албанаас иргэн “Г”, “З” нар нь үргэлжилсэн үйлдлээр 2023 оны гуравдугаар сарын 27-31-ний өдрүүдэд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогчийн эмзэг байдлыг нь далимдуулж фэйсбүүк цахим орчинд “Санхүү авна” гэх зар байршуулан, ашиг олох зорилгоор бусдад биеийг нь үнэлүүлж, хүн худалдаалах гэмт хэрэг үйлдсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж мөрдөн шалгах ажиллагаа явуулж дуусган, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай Нийслэлийн прокурорын газарт хүргүүлжээ.
Нийгэм | 2023-12-18
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм




