Dark Light
Нийгэм | 2023-12-18

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БИЛГИЙН ТООЛЛЫН 7

2023.12.19 / МЯГМАР ГАРАГ

ӨВЛИЙН ДУНД ХӨХ ХУЛГАНА САРЫН

ТАВАН ШАР ЦАГААГЧИН ГАХАЙ ӨДӨР

Үс засуулбал: Хэл ам,хэрүүл тэмцэл ирнэ.

Наран ургах, шингэх: 08.37-17.01

Барилдлага: Арвидах

Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй

Суудал: Огторгуй

Аргын тооллын 12 сарын 19, Ангараг гараг. Билгийн тооллын 7, Шувуун хошуут одтой, цагаагчин гахай өдөр. Өдрийн наран 8 цаг 37 минутад мандан, 17 цаг 1 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, нялхсын хурим хийх, сүм дуганыг сэргээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19