Нийслэлийн Хан-Уул дүүргийн гуравдугаар хороо 10 давхрын барилгын дөрвөн давхарт гал гарч байна гэсэн дуудлага өглөөний 07:02 цагт НОБГ-т иржээ.
Дуудлагын дагуу НОБГ-ын ХУД-ийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, 08:12 цагт галыг бүрэн унтрааж, аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.
Гал түймэрт нийт долоон иргэн амь насаа алдсан бөгөөд үүний дөрөв нь хүүхэд байна.
АДМИН








Нийгэм




