Dark Light
Нийгэм | 2023-12-19

$3-аар авсан ваар $100,000-ын үнэ хүрчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

АНУ-ын иргэн Жессика Винсент Goodwill хандивын дэлгүүрээс 3.99 ам.доллароор шилэн ваар худалдаж авчээ. Винсент өөрийн худалдаж авсан ваараа 1.000-2.000 ам.долларын үнэтэй гэж таамаглаж байсан боловч дуудлага худалдаагаар 100.000 гаруй ам.долларт хүрсэн байна.

Жессикагийн худалдаж авсан шилэн ваарын ёроолд “М” үсэг байсан тул ямар учиртайг нь олохоор судалж эхэлжээ. “М” гэсэн үсэг нь Италийн Венецийн ойролцоох Мурано арлын нэрийн эхний үсэж байж болзошгүй гэж үзсэн байна. Эцэст нь түүний худалдаж авсан ваар Италийн алдарт уран барималч Карло Скарпагийн 1940-өөд онд урласан “Pennellate” цуглуулгын нэг хэсэг байжээ.

Жессика “Wright” дуудлага худалдааны ордны ерөнхийлөгч Ричард Райт руу ваарынхаа зургийг явуулж чатаар холбоо тогтоосон байна. Өнгөрсөн долоо хоногт уг ваарыг Wright дуудлага худалдааны ордон 107.900 ам.доллароор худалджээ. Тус ваарыг Европын нэрээ нууцлахыг хүссэн урлагийн бүтээлийн цуглуулагч худалдаж авчээ. 

Эх сурвалж: Тheguardian.com


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19